Skip to content

Latest commit

 

History

History
31 lines (21 loc) · 2 KB

003-A.md

File metadata and controls

31 lines (21 loc) · 2 KB

Ноёны хамгийн богино нүүдэл

Шатрын хөлөг дээр ноён л ганцаараа үлдчихэж ээ. Гэвч түүнд уйдах зав алга аа, үндэсний хэмжээний шийдэх асуудлууд түүнд байна. Жишээ нь тэр $t$ нүдэнд зочлох хэрэгтэй байгаа. Ноён угаасаа цаг үрэх дургүй хүн учраас одоо өөрийн байгаа $s$ нүднээс $t$-рүү хамгийн цөөн нүүдлээр очихыг хүссэн. Түүнд туслаарай!

Ноён нэг нүүдлээр одоо байгаа нүдтэй ерөнхий тал, эсвэл ерөнхий өнцөгтэй нүдрүү шилжиж чадна. Ерөнхий тохиолдолд түүнд 8 боломжит нүүдэл байдаг.

Оролт

Эхний мөрөнд шатрын хөлгийн $s$ нүд, харин дараагийн мөрөнд шатрын хөлгийн $t$ нүд өгөгдөнө.

Шатрын хөлгийн нүд $2$ тэмдэгтээс тогтдог. Эхнийх нь Латин цагаан толгойн жижиг үсэг ($a$-ааc $h$ хүртэл). Дараагийн нь $1$$8$-н хооронд тоо байна.

Гаралт

Эхний мөрөнд хамгийн цөөн нүүдлийн тоо болох $n$-г хэвлэнэ.

Дараагийн $n$ мөрөнд нүүдлүүдийг нэг, нэгээр гаргана. Нүүдэл бүр $L$, $R$, $U$, $D$, $LU$, $LD$, $RU$, $RD$ -н аль нэгээр тодорхойлогдох ёстой.

$L$, $R$, $U$, $D$ нь харгалзан зүүн, баруун, дээд, доош нүүдлийг зурагт илэрхийлсэнд тохирохоор илэрхийлнэ. Харин $2$ үсэгтэй нүүдлүүд нь диоганаль шилжилтийг заана. Та аль ч зөв хариуг гаргаж болно.

-- zoloogg