Skip to content

Latest commit

 

History

History
28 lines (20 loc) · 1.72 KB

004-A.md

File metadata and controls

28 lines (20 loc) · 1.72 KB

Тарвас

Нэг нартай өдөр Пит, Билл хоёр тарвас худалдаж авахаар шийдэж ээ. Тэр хоёр өөрсдийнхөө үнэлэмжээр гарсан хамгийн том, бас гүйцэд боловсросныг нь сонгосон. Тарвасыг жигнэж үзэхэд $w$ килограмм жинтэй байсан гэнэ. Тэгээд тэр хоёр гэрлүүгээ хариад, маш их цангаж байсан учраас тарвасаа хуваагаад идэхээр болж ээ. Гэвч тэдэнд нэг асуудал тулгарсан юм.

Пит, Билл хоёр тэгш тоонд дуртай учраас тарвасыг тэгш тоон жинтэй 2 хэсэгт хуваахыг хүсч байгаа. Тэгэхдээ хуваасан 2 хэсэг заавал адилхан жинтэй байх албагүй. Хөвгүүд нилээд ядарчихсан байгаа болохоор хурдхан л идэж эхлэхийг хүсч суугаа тул чиний тусламж тэдэнд хэрэг болсон юм. Тэдний шаардлагад нийцэхээр тарвасыг хувааж болох эсэхийг олоорой. Мэдээж, хуваасан хэсэг сөрөг жинтэй байж болохгүй.

Оролт

Эхний (бас сүүлийн) мөрөнд хөвгүүдийн худалдаж авсан тарвасны жин $w$ ($1 ≤ w ≤ 100$) өгөгдөнө.

Гаралт

Хэрвээ тарвасыг 2 тэгш жинтэй хэсэгт хувааж чадах бол YES, эсрэг тохиолдолд NO гэж хэвлэнэ.

-- zoloogg