Тун удахгүй Бэрланд улсад "Бэрландэск" нэртэй шинэ E-mail систем нэвтрэх гэж
байна. Системийн администратор нь системээ аль болох хурдан ашиглалтанд
оруулахын тулд танаас тусламж хүсчээ. Танд сайтын бүртгэлийн хэсгийг хийх хүсэлт
ирсэн бөгөөд дараах шаардлагууд тавигдаж байгаа юм:
Шинэ хэрэглэгч систем бүртгүүлэх үедээ нэр болох $name$ гэсэн хүсэлт илгээх
бөгөөд уг нэр системд байхгүй бол шинээр нэмэгдэж, $OK$ гэх хариулт авч, бүртгэл
амжилттай болно. Хэрвээ $name$ хэдийнээ системд бүртгэгдсэн байвал систем $name$
дээр системд байхгүй хамгийн эхний $i$ тоон өргөтгөл залгаж, системд бүртгэж
авна (Тоолуур 1-с эхэлнэ). Жишээ нь $name1$, $name2$ ...
Эхний мөрөнд системд илгээсэн хүсэлтийн тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 10^5$).
Дараагийн мөр бүрт 32-с хэтрэхгүй латин цагаан толгойн жижиг үсгээс бүрдэх
хүсэлтүүд байна.
Гаралт нь $n$ мөрөөс тогтох бөгөөд хэрвээ хүсэлт амжилттай болсон бол $OK$ гэсэн
хариуг хэвлэнэ. Хэрвээ хүсэлтийн нэр бүртгэлтэй байсан бол бүртгэж авсан шинэ
нэрийг хэвлэ.
-- zoloogg