Петр Австралид байгаа найздаа төрсөн өдрийн бэлэг болгож ил захидал явуулахыг
хүсчээ. Ингээд тэрбээр өөрийнхөө бэлгийг нууцлаг болгохын тулд $Хэлхээ$ хийхээр
болж ээ. $Хэлхээ$ гэдэг нь $A={a_1, a_2, ... , a_n}$ гэх дугтуйнуудын дараалыг
хэлэх бөгөөд $i$-р дугтуйны урт ба өргөн нь $i-1$-р дугтуйны урт, өргөнөөс эрс
их байх ёстой.
Петр өөртөө байгаа дугтуйнууд дундаас хамгийн олныг оролцуулж $Хэлхээ$ үүсгэхийг
хүсч байгаа бөгөөд, хамгийн дотор талын дугтуйн дотор ил захидал багтах ёстой
юм. Хэрвээ ил захидлын урт, өргөн нь хамгийн дотор талын дугтуйны урт, өргөнөөс
бага байвал түүнд багтана гэж үзнэ. Захидал болон дугтуйнуудыг нугалж болохгүй.
Петрт маш олон дугтуй байгаа боловч жоохон л цаг байгаа учир танд энэ даалгаврыг
өгсөн байна.
Эхний мөр нь Петрт байгаа дугтуйн тоо $n$, ил захидлын урт, өргөнийг илэрхийлэх
$w, h$ ($1 ≤ n ≤ 5000$, $1 ≤ w,h ≤ 10^6$) байна. Дараагийн $n$ мөр бүрт $i$-р
дугтуйны урт, өргөн болох $w_i$ ба $h_i$ ($1 ≤ w_i, h_i ≤ 10^6$) өгөгдөнө.
Гаралтын эхний мөрт $Хэлхээ$нд агуулагдах дугтуйн тоо. Дараагийн мөрөнд хамгийн
жижиг дугтуйнаас эхлээд дугтуйнуудын дугаарыг хэвлэнэ. Ил захидал хамгийн жижиг
дугтуйнд багтаж байх ёстойг санаарай! Олон хариутай бол алийг нь ч хэвлэсэн
болно.
Хэрвээ ил захидал аль ч дугтуйнд багтахгүй бол $0$ гэсэн ганц мөр хэвлэнэ.
-- zoloogg