Skip to content

Latest commit

 

History

History
42 lines (29 loc) · 2.43 KB

005-A.md

File metadata and controls

42 lines (29 loc) · 2.43 KB

Чат сүлжээний гадагшаа урсгал

Поликарп "Поличат" нэртэй шинэ төсөл дээрээ ажиллаж байна. Орчин үеийн технологийн жишгээр түүний систем чат үйлчилгээтэй байх ёстой гэнэ. Үүний тулд Поликарп компьютерийнхээ өмнө нэлээн хэдэн цаг сууж, дараах 3 үйлдэл бүхий систем бэлджээ.

  • Чатад хүн нэмэх ($Add$ командаар)
  • Чатаас хүн хасах ($Remove$ командаар)
  • Чатад байгаа бүх хүнрүү мессэж явуулах ($Send$ командаар)

Одоо Поликарп хэд хэдэн команд хэрэгжүүлэхэд системийн нийт гадаад урсгалыг тооцохыг хүсэж байна.

Систем $Add$, болон $Remove$ командын үед гадаад урсгал гаргадаггүй бөгөөд $Send$ командын үед онлайн байгаа бүх хэрэглэгчидрүү мессежийн урт $l$ байт гадаад урсгал гаргадаг.

Поликарп завгүй байгаа болохоор чамд энэ даалгаврыг өгчээ.

Оролт

Оролт 100 мөрөөс хэтрэхгүй. Мөр бүр нэг нэг командыг агуулна. Аль ч мөрийн урт 100 тэмдэгтээс хэтрэхгүй.

  • $+<Нэр>$ - $Add$ командыг
  • $-<Нэр>$ - $Remove$ командыг
  • $<Илгээгчийн_нэр>:<Захидлын_текст>$ - $Send$ командыг тус тус илэрхийлнэ.

$<Нэр>$ ба $<Илгээгчийн_нэр>$ Латин цагаан толгойн жижиг үсэг болон тооноос тогтох хоосон биш тэмдэгт мөр байна. $<Захидлын_текст>$ нь үсэг, тэмдэгт болон хоосон зай агуулж болно. Мөн хоосон байж болох бөгөөд, зайгаар эхлэхгүй.

Оролтын команд зөв гэдэг нь баталгаатай. Жишээ нь чатад байгаа хүнийг дахиж нэмэхгүй, байхгүй хүнийг хасахгүй гэх мэт...

Гаралт

Бодлогын хариу болох ганц тоог хэвлэ.

-- zoloogg