Skip to content

Latest commit

 

History

History
24 lines (17 loc) · 1.46 KB

005-C.md

File metadata and controls

24 lines (17 loc) · 1.46 KB

Хамгийн урт зөв хаалтны дэд дараалал

Дахиад л зөв хаалттай холбоотой нэг бодлого..

Зөв хаалт гэдэг нь хаалтнуудын хооронд "$1$" эсвэл "$+$" тэмдэг тавихад зөв математик илэрхийлэл гардаг хаалт юм. Жишээ нь "$(())()$", "$()$", "$(()(()))$" нь зөв хаалт бөгөөд "$)($", "$(()$", "$(()))($" нь зөв хаалт биш.

Танд $($ ба $)$ тэмдэгтүүдээс тогтох тэмдэгт мөр өгөгдөж ээ. Та уг тэмдэгт мөрөөс хамгийн урт зөв хаалт үүсгэх дэд тэмдэгт мөрийг олох хэрэгтэй. Мөн ийм шаардлагыг хангах дэд тэмдэгт мөр хэд байгааг олоорой.

Оролт

Оролтын эхний мөрөнд уртаараа $10^6$-с хэтрэхгүй хоосон биш $($ ба $)$ тэмдэгтээс тогтох тэмдэгт мөр өгөгөднө.

Гаралт

Хамгийн урт дэд тэмдэгт мөрийн урт болон шаардлага хангах хэдэн тэмдэгт мөр байгааг хэвлэнэ. Хэрвээ ганц ч зөв хаалт агуулсан дэд тэмдэгт мөр байхгүй бол "0 1" (хашилтгүйгээр) гэж хэвлээрэй.

-- zoloogg