Алийс, Боб хоёр тоглоом тоглох дуртай бөгөөд, өнөөдөр нэг тоглоом тоглох гэж
байна. Тэд $n$ шоколадыг нэг эгнээнд оруулж тавьсан. Алийс шоколаднуудыг зүүн
талаас нь эхэлж, харин Боб баруун талаас нь эхэлж иднэ. Тэр 2 ижил хурдаар иддэг
бөгөөд бүх шоколадны хувьд идэж дуусгах хугацаа өгөгдсөн. Тоглогч шоколад идэж
дуусангуутаа дараагийнхийг нь эхэлдэг, мөн дундаас нь хаяж дараагийнхруу нь орж
болохгүй. Тэр 2 завсарлага авдаггүй болно. Хэрвээ Алийс, Боб хоёр нэг шоколадыг
зэрэг идэх болвол жентелмен ёсоор Боб уг шоколадыг Алийст өгдөг.
Тэр 2 хэд, хэдэн шоколад идэх вэ?
Эхний мөрөнд шоколадны тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^5$) өгөгдөнө.
Дараагийн мөрөнд $i$-р шоколадыг идэхэд зарцуулах хугацаа $t_i$-г илэрхийлэх
$t_1, t_2, ... , t_n$ дараалал өгөгдөнө.
Алийсийн идэх шоколадны тоо $a$ болон Бобын идэх шоколадны тоо $b$-г хэвлэ.
-- zoloogg