Skip to content

Latest commit

 

History

History
24 lines (16 loc) · 1.41 KB

032-C.md

File metadata and controls

24 lines (16 loc) · 1.41 KB

Нохой бөөс

Бэрланд дахь нохой бөөснүүд зөвхөн босоо болон хэвтээ чиглэлд үсэрдэг бөгөөд үсрэлтийн урт нь үргэлж $S$ урттай байна. $А$ нохой бөөс $n×m$ см хэмжээст хэрээст хавтангийн (нүд бүр нь $1×1$ см) аль нэг нүдэнд байгаа болно. Энэ бөөс хэдэн ч удаа үсэрч чадна, мөн нэг нүдэнд нэгээс илүү удаа очиж болно. Цорын ганц хориглох зүйл бол хавтангаас гарч болохгүй.

Нохой бөөс ($x, y$) эхлэлийн цэгээс хүрч чадах нүднүүдийнхээ тоог тоолж чадна. Уг тоог $d_{x,y}$ гэж тэмдэглэе. Таны даалгавар бол хамгийн их $d_{x,y}$-тэй байх эхлэлийн цэг ($x$, $y$) хэд байгааг олох юм.

Оролт

Эхний мөр $n$, $m$, $s$ гэсэн гурван бүхэл тоо агуулна ($1 ≤ n, m, s ≤ 10^6$) Эдгээр нь харгалзан хавтангийн урт, өргөн болон нохой бөөсний үсрэлтийн урт байна.

Гаралт

Бодлогын нөхцөлийг хангах эхлэл цэг хэд байгааг хэвлэ.

-- Энхдүүрэн, zoloogg