Skip to content

Latest commit

 

History

History
24 lines (19 loc) · 1.77 KB

059-A.md

File metadata and controls

24 lines (19 loc) · 1.77 KB

Үг

Нетд хүмүүс үгийн үсгүүдийг жижиг томоор хольж бичдэг нь Васягийн сэтгэлийг маш ихээр гонсойлгодог. Тиймээс тэр өөрийн дуртай веб хөтөч дээрээ бүх үгийг нэг бол зөвхөн жижиг үсгүүдээс тогтсон нөгөө бол зөвхөн том үсгүүдээс тогтсон болгодог нэмэлт бүтээхээр шийдсэн. Вася үүнийг хйихдээ аль болох бага үсэг өөрчилдөг байхаар хийхийг хүссэн. Жишээ нь $HoUse$ гэсэн үгийг $house$ гэсэн үгээр сольж, харин $ViP$ гэсэн үг байвал $VIP$ гэсэн үгээр солих юм. Хэрвээ үгийн жижиг болон том үсгийн тоо тэнцүү байвал бүх үсгийг жижиг болгон өөрчилнө. Жишээ нь $maTRIx$ гэсэн үг нь $matrix$ болж өөрчлөгдөнө. Таны даалгавар бол уг өөрчлөлтийг хийдэг програмыг зохиох юм.

Оролт

Эхний мөрөнд том болон жижиг латин үсгүүдээс тогтсон $s$ тэмдэгт мөр өгөгдөнө. $s$ тэмдэгт мөрийн урт нь 100-гаас хэтрэхгүй.

Гаралт

Зассан $s$ тэмдэгт мөрийг хэвлэнэ. Хэрэв $s$ тэмдэгт мөрөнд агуулагдах том үсгийн тоо жижиг үсгийн тооноос эрс их байвал бүх үсгийг том болгож эсрэг тохиолдолд бүгдийг нь жижиг үсэг болгон хэвлэнэ.

-- Энхсанаа