Skip to content

Latest commit

 

History

History
26 lines (18 loc) · 1.39 KB

118-A.md

File metadata and controls

26 lines (18 loc) · 1.39 KB

Тэмдэгт мөртэй ажиллах

Петягийн програмчлалын хичээлийн эхний даалгавар нь дараах програмыг бичих байв. Өгөгдсөн тэмдэгт мөр дан латин цагаан толгойн том жижиг үсгүүдээс тогтох ба дараах боловсруулалтыг хийх юм:

  • Бүх эгшиг үсгүүдийг арилга
  • Бүх гийгүүлэгчийн өмнө "." тэмдэгт оруулах.
  • Бүх том үсгүүдийг жижиг үсгээр солих.

Эгшиг үсэг гэдэгт "A", "O", "Y", "E", "U", "I" орох ба бусад нь гийгүүлэгч. Програмын оролт нэг тэмдэгт мөр байх ба боловсруулалт хийгдсэн тэмдэгт мөрийг гаралт руу буцаана.

Петяд энэ даалгавраа гүйцэтгэхэд нь тусална уу.

Оролт

Нэг мөрөнд латин цагаан толгойн том жижиг үсгээс тогтсон тэмдэгт мөр байна. Тэмдэгт мөрийн урт 1-ээс 100 хүртэл байж болно.

Гаралт

Боловсруулагдсан тэмдэгт мөрийг хэвлэнэ. Энэ мөр хоосон байх оролт ирэхгүй.

-- gmunkhbaatarmn